Анх 2014 оны зун гэртээ хүүхдээ хараад ажил хийх боломжгүй ээжүүдэд илүү чиглэн Интернэтээр хэрхэн мөнгө олж ажилтай болох вэ? гэсэн сэдэвтэй сургалт маань анх 100$ төлбөртэй эхэлж байжээ. Тэр үеийн сургалт маань 1 удаагийн 4 цагийн лекц ороод л асуух зүйлээ давтлагатай өдөр ирээд асуу гээд л болчихдог байв. Гэвч тэр үед заахыг хүссэн зүйлээ хангалттай заадаг байсан боловч өдөр ирэх тусам сэтгэлд хүрэхгүй болж 18 сэдэвтэй хичээл маань жил ирэх тусам өргөжиж өнөөдөр 52 сэдэв, 3 явцын шалгалт, 1 ерөнхий шалгалт, 50 гэрийн даалгавартай 45-60 хоног судлахаар их болж хөгжсөн байна. (Ёстой л тархи гашилтал авсан 2 жил шахуу бэлдсэн хичээлүүд дээ)

Цаг үеийн хэлхээсээр харж үзвэл сургалт маань: 

2014 оны 8 сараас 2015 оны 2-р сар хүртэл танхимын хичээл болон давтлага /32 сэдэв/ [Видео хичээлгүй]

2015 оны 5-р сараас 2015 оны 10 сар хүртэл онлайн хэлбэрээр [18 цагийн видео хичээл]

2015 оны 10-р сараас 2016 оны 10 сар хүртэл танхим болон онлайн хэлбэрээр тус тус явагдсан байдаг [4 удаагийн лекц, 20 цагийн видео хичээл]

Энэхүү хугацаанд 500 гаруй сурагчидтай болж тэдэнд сургаж бас тэднээс суралцаж байлаа. Шантрах зүйл олон байсан гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Багшаа ойлгохгүй байна, болохгүй байна гэдэг үгийг өдөр тутам л сонсож түүнд нь таарсан шийдэл олох гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж чадахаараа шийддэг байсан гэдэгтээ одоо бодохоор ч итгэж чадахгүй юм. Учир нь ажилдаа өглөө 09:00 ирээд гэртээ орой 22:00 цаг өнгөрөөж ихэвчлэн харьдаг байлаа. Энэ хугацаанд олон хүнд зааж сургасан сайхан цаг хугацаа байсан ч хүүгийнхээ хажууд байсан хугацаа сурагчидтайгаа байсан цагаас их бага байсан юм.

Аав болоод 5 сар болоод удаагүй байхдаа анх хичээлээ зааж эхэлсэн юм. 2 жилийн хугацаанд бусдын төлөө хичээл зааж явсаар хүү минь 3 нас хүрч байхад л хүүтэйгээ илүү ойр дотно байх ёстой гэдгийг анзаарсан юм.

Гэхдээ 2 жил багшилсан хүн чинь сурагчидтайгаа уулзахгүй бол тэднийг харахгүй бол дотор нэг л зүйл дутагддаг юм байна… Надад итгэж ирсэн зарим сурагчдад ганц л том дутагдал ажиглагддаг тэр бол мэдэхгүй зүйлээ асуухаас ичих юм. Аль ч нийгэмд, аль ч сургуульд, аль ч бүлэг хүмүүст байдаг л асуудал… Одоо хүртэл энэ асуудал намайг зовоодог… Гэхдээ сурагчид минь завтай боломжтой үедээ асуултаар булдаг нь надад одоо хүртэл таалагддаг. Сая гэхэд л анхны элсэлтийн маань сурагч багштайгаа уулзмаар байна гээд залгаж байна шүү (Цагаа олж залгаж дээ хахах) Харин ойлгомжтой  TRASH асуулт ирвэл би өөрөө хариултыг нь ол гээд огт хариулдаггүй.

Энэ нийтлэлээс намайг ямар хичээл заадаг талаар мэдэх гэсэн хүмүүст ЭМО амьдралаа бус тодорхой асуултад ойлгомжтой хэлбэрээр хариулт өгөхөөр шийдлээ 😛

Хичээлийн сэдэв интернэтээр мөнгө олж, ажилтай болох гэдэг нь?

Энэ хичээлд өөрийн олон жил хийж үзсэн, судалсан олон зүйлийг багтаасан. Шууд орлого олох сэдвүүдээс маань илүүтэй суралцаж буй хүн өөрийн компьютер ашиглах түвшин болон интернэт ертөнцийг өргөн утгаар харж сурах түүнийгээ ашиглан манай 34 өөр төрлийн ажлаас өөрт хамгийн их таалагдсан ажлаа сонгон тууштай яваасай гэж боддог.

Суралцах хугацаа болон явц

Анх хичээлээ үзэж байгаа хүмүүс шууд хичээлийг 4-5 хоногт тархиндаа ямар ч амралт өгөхгүй машиндаад үзчихдэг нь хамгийн түгээмэл бас хөгжилтэй зүйлсийн нэг. Тэгээд 4-5 хоног машиндаж үзсэн хүн юу ойлгохов дахиад эхнээс нь манайхаас үзэх зааврын дагуу тэмдэглэл хөтөлж үзээд 45-60 хоногт дунджаар үзэж дуусгаад 34 төрлийн ажлуудаа эхнээс нь дуустал нь туршиж үздэг.

Тэмдэглэл хөтлөх + Гэрийн даалгавар + Видео хичээл + Багштай харилцах = ҮР ДҮН

Суралцаад хэзээнээс орлого олох боломжтой вэ? /TOP АСУУЛТ/

Хичээлээ 45-60 хоног судлаад бүрэн эзэмшсэн тохиолдолд өөрийн ажлыг сонгон 30-45 хоног ажиллах шаардлагатай. Дэлхий дээр хаана ч өдөртөө шууд ажлаа хийгээд цалингаа авдаг систем байхгүй. Хэрэв та өөрийгөө бүрэн дайчлаад суралцвал амжилттай сурагчид маань хичээлээ үзэх явцдаа ажлуудаа сонгоод ажиллаж үзээд анхны орлогоо суралцаж эхэлсэн 40-50 хоногт олж эхэлдэг.

Хэр их орлоготой болох боломжтой вэ?

Миний хувьд юу ч хийхгүй байсан өдөрт 25-40$, 5-15$, 3-5$, 40-60$ гэсэн үндсэн аль хэдийнээ сууриа олчихсон унтаж байхад маань хүртэл орлого олдог ажлууд байдаг. Гэвч энэ хэмжээний ажилтай болохын тулд танд доод талдаа 1 жилийн туршлага бас зүтгэл хэрэгтэй. Ихэнх сурагчид маань эхний сардаа 50-150$-н орлого олдог бөгөөд энэ нь туршлага болон суралцах зүйлс их байгаа гэсэн үг. Хичээлээ сайн ойлгоод өөрийн сонгосон ажлаараа дагнаад явбал хичээл үзсэн өдрөөс 2-3 сарын дараа доод талдаа 250-1500$ хүртэлх орлоготой болох боломжтой. Хамгийн гол нь өөрийн сайн чадах, цаг зарцуулж чадах ажлыг сонгох хэрэгтэй. Мөн өдөрт 1-2 цаг зарцуулаад л сардаа 500$ олно гэдэг над шиг олон жил ажилсан хүний хувьд л илүү өргөн боломжтой. Эхний 4-5 сардаа өдөрт 4-6 цаг зарцуулах хэрэгтэй.  Та хэр их туршлагажна, хэр их цаг зарцуулна төдий чинээ орлого олох боломжтой.

Төлбөр 660’000₮ өндөр эсвэл суралцаж буй хүнд ашигтай гэж бодож байна уу?

Хэрэв чи залхуу, тууштай биш хүн бол энэ бол зүгээр л юм үзсэн нэртэй үрэгдэх мөнгө. Залхуу, тууштай биш хүн бол манай сургалтад суугаад хэрэггүй мөнгөө хадгалах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой, тууштай хүмүүст бол энэ төлбөр амьдралдаа сургалтад төлсөн хамгийн зөв сонголтуудын нэг байж чадна гэдэгт би 100% итгэдэг.

Эмэгтэй хүн суралцвал хэр их амжилт гаргах вэ?

Эмэгтэй сурагчид бас л аюултай л даа. Эрчүүд шиг залхуурах тохиолдол бага бас юм асуухдаа хэзээ ч эмээдэггүй болохоор сургалтад эрчүүдээс илүү эмэгтэй хүмүүс суралцвал надад их таатай байдаг. Сүүлд бодит жишээ авахад нөхөр нь суралцах гээд хичээлээ үзээд би чадахгүй юм байна гэхэд эхнэр нь суралцаад сар бүр өөрийн 300-600$-н орлоготой ажиллаж байгаа жишээ байна. /Эмэгтэй сурагчид хамаагүй амар/

Суралцах сонирхолтой хүмүүст хандаж хэлэхэд?

Чи залхуу, шантрамтгай биш бол гялсхан миний шавь болох л хэрэгтэй. Гэртээ өмхийрч, хийцгүйрж байхаар өөрийгөө сорь, шинэ юм сур, өөрийгөө хөгжүүл, анхны цалингаараа надад пицца захиалж өг

Суралцмаар байна би яах вэ? Пицца авч өгнөө

Энэ 12-р сарын 12-с өмнө бүртгүүлээд онлайнаар хичээлээ судлахдаа өөрийгөө дайчлаад, залхуу бүдүүн бөгсдөө амьдрал үзүүлэх хэрэгтэй. Хүний хязгаартай бас цаашаа элсэлт авах бодол байхгүй болохоор эртхэн л бүртгүүлэх хэрэгтэй. Тэгээд ялаа шиг сүүлийн өдөр бөөгнөрч бүртгүүлээд хүн дүүрчихсэн болохоор төлбөрөө буцааж аваад гэртээ ЭМО царайлаад сууна даа.

Фэйсбүүк хуудас | Миборни Академи | Утас: 7602-2222

МЭДЛЭГ ГАЙХАХААС ЭХЭЛДЭГ 🙂