Та бүхэнд өөрийн хамгийн түгээмэл ашигладаг 10 Google Chrome Extension-оо танилцуулж байна. Эдгээр нэмэлтүүд нь таны ажлын үр дүнд эерэг нөлөөг үзүүлэхээс гадна асар их цаг хугацааг хэмнэнэ гэдэгт итгэлтэй байна. 🙂


Youtube Video Downloader – Youtube-с дүрст бичлэг болон бичлэгийн MP3 болгон татах боломж олгоно.

Adblock – Facebook, Youtube гэх мэт олон төрлийн цахим хуудасны сурталчилгааг танд харагдахаас сэргийлэн хориглох болно.

Focus – Өөрийн хийж буй ажилдаа анхаарахад туслах бөгөөд та өөрийн орох ёсгүй цахим хуудаснуудаа хориглон өөрийн заасан хугацаанд орохоос сэргийлнэ.

Save Any Page – Өөрийн зочилж буй цахим хуудасны холбоосыг шууд өөрийн фэйсбүүкийн Saved буланд хадгалах боломжтой.

Save to Pocket – Save Any Page-тэй ажиллах зарчим адил боловч таны хадгалах сонирхолтой холбоосыг тусдаа өөрийн сайтын бүртгэл дээр хадгална.

Todoist -Өөрийн хийх ажил болон төлөвлөгөөг төлөвлөх, хянах, дүгнэх боломж олгоно.

Hola – VPN ашиглаж Монголоос орох боломжгүй цахим хуудасруу орох боломжийг 100% олгоно.

Unseen – Фэйсбүүк дээр уншсан захианы илгээгчид Seen. гэсэн тэмдэглэгээг огт илгээхгүй. Уншаагүй мэт л унших боломж олгоно 🙂

LastPass – Олон цахим хуудасны бүртгэлээ хянахад туслах бөгөөд ашиглаад эхэлчихвэл нууц үгээ мартах аюулгүй болно.

The Great Suspender – Ашиглахгүй Tab-ыг хэсэг хугацаанд Suspend хийн таны ашиглаж буй RAM-ыг суллана.