Хүн бүрт хорвоо ертөнц адилхан өдөрт 24 цаг заяадаг бөгөөд түүнийгээ хэрхэн ашиглаж байгаагаас хамаарч үр дүн харилцан адилгүй байдаг нь тодорхой шүү дээ. [pullquote align=”left” background=”off”]Хэрэв  25  цагийг хүсэж байвал босдог цагаасаа 1 цагийн өмнө сэр![/pullquote]. Үүнийг уншиж байгаа миний бичсэн зүйлсийн сонирхдог чам шиг нөхөрт өөрийн 7 хоногийн хуваариа шударгаар, ойлгомжтой дэлгэмээр санагдаад байсан юм. Авах зүйл ер нь байхгүй боловч миний амьдралаар аялаад үзэхгүй юу! Одоо тэгээд дэлгэдэг л байхдаа тэ.


 

Ерөнхий хуваарь:

Даваа – Ажил | Мягмар – Ажил | Лхагва – Ажил | Пүрэв – Ажил /10 цаг хүртэл хүүгээ харна/ | Баасан – Ажил |Бямба – Ажил | Ням – Гэр


 

Ер нь 7 хоногийн 6 өдөрт нь идэвхтэй ажил дээрээ 08:00 цагаас 18:00 эсвэл 20:00 хүртэл суух тохиолдол их байдаг.

Даваа, Лхагва, Баасан,  Бямба гарагт бол онцын бусад өдрөөс ялгараад байхгүй

Граж, Ажил, Граж, Гэр гэсэн замаар ажилдаа яваад гэртээ ирдэг байх жишээтэй байгаа.

Мягмар гарагт гэвэл миний 2 дөхөм жил хичээл зааж буй сурагчид 14:00 – 18:00 цаг хүртэл давтлага хичээл авдаг өөр онцын зүйл бол байхгүй.

Пүрэв гарагт эхнэрийн маань хичээл ганц паар ордог болохоор хүүгээ эхнэр иртэл (10:00 цаг хүртэл) харж байгаад ажилдаа явна. Бямба гарагт бол гадуур салхилах эсвэл гэртээ телевизээ үзээд эхнэр, хүүхэдтэйгээ амардаг ганц өдөр боловч заримдаа ажил дээрээ өнжих ч тохиолдол бий. Харин намайг ажил дээр байвал аав минь ачаа эрхлүүлээд миний үүргийг олон ч удаа давхар гүйцэтгэнэ… Ням гарагт өглөө эрт босоод эсвэл ажлаасаа орой ирээд эхнэр. хүүгээ аав, ээжийнд нь хүргэж өгнөөөөөөө.

Хүүг эхнэр хичээлтэй өдөр буюу даваа гарагаас пүрэв гараг хүртэл харах хүн байхгүй болохоор аав, ээжийндээ буюу ханийнхаа аав, ээжийнд аваачаад өгчихнө. Өвөө нь бол зээгээ хэдэн хоног сайн харж манай гэр бүлд асар их хөрөнгө оруулалт хийнэ шүү дээ. Тэгэхээр Ням гарагийн оройноос лхагва гарагийн орой хүртэл миний бие гэртээ ганцаараа амарч, хайртай эхнэр, хүүхдээ санан, бэтгэрч хүлээдэг юм!  Яагаад хадам аав, ээжийндээ очдоггүй юм гэж үү? Эр хүн гэрээ манах ёстой болохоор гэж шалтаг гаргахгүй ээ. Бизнес эрхлэгч хүнд хааяа өөртэйгөө ярилцах, ганцаараа байх их үр дүн үзүүлдэг болохоор гэртээ байдаг гэж ч худлаа яриад яахав…  Зүгээр л тусдаа гарчхаад долоо хоногийн хагаст нь очиж хонож хоолыг нь хороож, агаарыг нь үгүй хиймээргүй байдаг юм… Би ер нь их бишүүрхүү хүн л дээ :)) Уг нь ч манай хадам аав, ээж хоёр намайг халамжлаад будаа болгоно шүү дээ. Магадгүй таргалсан шалтгаан ч байж болох юм хахах. [pullquote align=”left” background=”off”]Аав, ээждээ хайртай шүү ооё :P[/pullquote] [blockquote source=”Ажлаас их юм байхгүй ээ”]Миний долоо хоног ингэж л өнгөрдөг юм даа[/blockquote]

 

Ажил, амьдралаа зохицуул гэж хэлэх гэж байвал энэ улс орныг чинь надаас өөр хэн хөгжүүлэх юм бэ? гэж би өөрөөсөө өглөө болгон асуун сэрдэг юм. Өөрийнхөө төлөө бус эх орныхоо төлөө л амьдраад байгаа юм даа 🙂

 

Залхууралгүй уншсан танд гялаалаа. Худал,  үнэн мэдлэгтэй царайлж найруулга, өгүүлбэр төгсгөл хийсэнгүй ээ!